ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсээс ТБС-ийн сурагчид, багш ажилтнуудад анхан шатны сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь гамшиг, онцгой байдлын үед хүүхдүүд хэрхэн өөрийгөө хамгаалах, арга хэмжээ авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой билээ.

Тус сургалтаар сурагчид маань анхан шатны мэдээллийг авснаас гадна албан хаагчдаас асуулт асуун мэргэжлийн үүднээс хариулт авч, харилцан ярилцлаа. Гамшгаас хамгаалах нь зөвхөн томчуудын ажил бус, хүн тус бүр арга ухаанд суралцаснаар болзошгүй эрдлээс өөрийгөө  төдийгүй гэр бүл, найз нөхдөө хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулахад гар бие оролцох боломжтой болохоо ойлгож, багаж хэрэгсэлтэй ажиллах туршилт хийж үзэв.

Сургалтыг зохион байгуулж сурагчдад маань үнэтэй мэдлэг олгосон Гал түймэр унтраах 28-р ангийн салаан захирагч, дэслэгч Ц.Энхцолмон, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчлан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн А.Тунгалаг нарт сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийлье!