ТБС нь хамт олныг чадваржуулах, идэвхжүүлэх чиглэлээр дотооддоо тогтмол сургалт зохион байгуулдаг уламжлалтай.
Үүний зэрэгцээ салбар бүрийн шилдэг, туршлагатай багш, удирдагчдыг улирал тутам урин сургалт, лекц сонсож заншсан билээ.
Энэ удаагийн сургалтаар:
- ХНХ-ын сайдын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөх, Монгол Улсын Гавьяат багш, Т.Түвшин “Байгууллагын соёл, уур амьсгал, харилцаа”, “Хүүхдийн аюулгүй байдал, оролцоо”
- МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор М. Дэлгэржав “Ахлах болон дунд ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлог”
- Доктор, дэд профессор, боловсрол судлаач М.Нарантуяа “Стрессийг удирдах нь” , “Цагийн менежмент” болон “Сургуулийн орчин дахь зан үйлийн зарим асуудал” сэдвээр тус тус сургалт зохион байгуулав.
Бидний урилгыг хүлээн авч үнэтэй мэдээ мэдээллээс хуваалцсан эрхэм багш нартаа хамт олны зүгээс халуун талархал илэрхийлэхийн ялдамд соён гэгээрүүлэх үйлсэд тань улам их амжилт хүсье!