2022.04.21-ний өдөр Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хамт олон өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж ТБСургуулийн нийт сурагч, багш, ажилчдад чиглэсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Сургалтад:
- Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Гулбану
- Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Сайнчимэг
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн Ө.Даваажав
- Эрүүгийн ахлах мөрдөгч Б.Зулбаяр
- Замын цагдаагийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн нар оролцож өөр өөрийн чиглэлээр мэдээлэл өгч, асуултад хариулав.
Уг сургалтад сургуулийн нийт хамт олон идэвхтэй оролцохын зэрэгцээ орчны аюулгүй байдал, дотуур байрны нөхцөл, хяналт зэрэгт мэргэжлийн үүднээс зөвлөгөө авч, өгсөн чиг үүргийн дагуу тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлээд байна.
Цаашид хоёр байгууллага хамтын ажиллагаагаа улам сайжруулж, зөвхөн сургууль, сурагчдад чиглэсэн бус тэдний эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн хүүхэд хамгаалал, хууль журмыг танин мэдүүлэх, хамтран ажиллах талаар сургалт зохион байгуулах болсон ба эхний сургалтаа энэ Пүрэв гарагт цахимаар хийх гэж байна.
Тус сургалт өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгуулсан Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!