УРИЛГА

ТБС-ийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд дэвшүүлье. МУЗГ, УОК-ийн шийдвэрээр хатуу хөл хориг дахин сунгасантай холбогдуулан сурагчид-тэдний гэр бүлийн сэтгэл зүйг дэмжих, эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “TBS talk” зочин илтгэгчийн цагийг маргааш буюу Мягмар гарагт цахимаар зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн дугаарт Empasoft компанийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан оролцож цахим орчны нөлөө, аюулгүй байдлын талаар үнэтэй  мэдээлэл өгсөн нь эцэг эхчүүдийн талархал хүлээсэн.

Энэ удаад бид МУИС-ийн боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Дэлгэржав багшийг урин оролцуулж “ Дунд, ахлах ангийнхны сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй ажиллах арга зүй” сэдвээр яриа өрнүүлэх гэж байна. Сургалтад хамрагдахдаа дараах дүрмийг баримтална уу.

Үүнд:

- Зөвхөн эцэг эх, багш гэх мэт насанд хүрсэн асран хамгаалагч оролцоно

- Цаг баримтлах

- Бичиж тэмдэглэх зүйлтэй байх

- Сургалтыг эхлэхээс дуустал оролцохоор ажлаа зохицуулах

- Идэвхтэй оролцож нээлттэй ярилцан асуулт тавих

- Асуулт асуухаас бусад үед микрофоноо хаах

- Сурсан зүйлээ хэрэгжүүлэх

Та бидэнд тулгамддаг хамгийн чухал сэдвийн хүрээнд өргөн агуулга бүхий үр өгөөжтэй сургалт, ярилцлагад та бүхэн идэвхтэй оролцоорой.

Сургалт явагдах холбоос:

 

Холбоос: https://meet.google.com/ciu-avqj-pmc

Хэзээ: 2021.04.27 Мягмар гарагийн 18:00 цагт

Google meeting код: ciu-avqj-pmc