Шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ боломж дүүрэн нэгэн хичээлийн жил эхэлж байна.
Эрдэм мэдлэгийн их аянд хөл тавьж буй бяцхан сурагчид, ирээдүйн манлайлагчид, тэдний хайртай гэр бүл, эрдэмт мэргэн багш нар, ажилтан албан хаагчид та бүхэндээ шинэ хичээлийн жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Тэрэлж Боардинг Сургууль нь хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний болон Кембрижийн хосолсон хөтөлбөрөөр дэлхийд өрсөлдөх иргэдийг бэлтгэх эрхэм зорилгын төлөө НАЙМ дахь хичээлийн жилдээ эрч хүчтэйгээр ажиллах болно.
Шинэ мэдлэг
Шинэ нөхөрлөл
Шинэ боломж
Шинэ туршлага
Шинэ амжилтын эхлэл
Энэ хичээлийн жил сурагч бүр аз жаргалтай, багш болгон урам зоригтой, гэр бүлийн гишүүд итгэл дүүрэн, ирэх хаврын ахиц дэвшил арвин байх болтугай!
Learners today, Leaders tomorrow!

