МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР – Сурагч

Сурагчдын оролцоог тэгш хангах зорилгоор 6-7 анги “Монгол бахархал” сэдэвт гар зургийн уралдаан, 8-9 анги “Ном унших нь сошиал ашиглахаас дээр үү?”, “Сурагчдын амжилтыг тодорхойлоход ёс зүйг харгалзах нь зөв үү?” сэдвээр мэтгэлцээн, 10-12 ангийнхны дунд “Монгол хүний эрхэмлэх үнэт зүйл” сэдвээр илтгэлийн тэмцээн тус тус зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа.

Мэтгэлцээний төрөлд:

Тэргүүн байр –8 ангийн сурагчид Ж. Болормөрөн, А. Болортунгалаг, О. Бат-оргил

Дэд байр – 9 ангийн сурагчид А. Амарбаяр, Б. Анужин, Б. Тунгалаг

Шилдэг мэтгэлцэгч – 9 ангийн сурагч Б. Анужин

Илтгэлийн төрөл:

Тэргүүн байр – 11 ангийн сурагч О. Хулан “Эх хэл”

Дэд байр – 12 ангийн сурагч З. Энхмэнд “Ардын бүжгийн соёл”

Гутгаар байр – 10 ангийн сурагч Н. Тэмүүжин “Монгол бичиг – Хойч үед өвлөгдөх соёлын дархлаа мөн үү?”

Гар зургийн уралдаан:

“Монгол бахархал” сэдвээр 7-р ангийн А. Сарнай, Б. Тэргэл нар бүтээлээрээ амжилттай оролцож дурсамж гардан авлаа.

Сурагчид маань эх хэл, бичиг соёлоо бүтээлчээр илэрхийлж, Монгол бахархлын долоо хоногийг мэдлэг, авьяас, урам зориг дүүрэн өнгөрөөж чадлаа.