ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ХҮРСЭН НЬ

Байгалийн үзэсгэлэнт Тэрэлжийн хөндийд байрлах манай сургуульд Б. Болормаа багштай уулын алхалтын клуб дөрөв дэх жилдээ амжилттай хичээллэж байгаа тул энэ уулзалт сурагчдад маань мэдлэг, туршлага нэмсэн үнэ цэнтэй уулзалт боллоо.

Уулзалтын үеэр тэрээр өндөр уулын авиралтад бие махбод, сэтгэлзүйг хэрхэн зөв бэлтгэдэг, ямар тоног төхөөрөмж ашиглагддаг, тэдгээрийн үүрэг, зориулалт болон аюулгүй ажиллагааг хэрхэн хангадаг талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн уулын спортын бэлтгэлийн сахилга бат, тэвчээр, зорилгоо тодорхойлохын чухлыг онцлон ярив.

Эверестийн оргилд хүрсэн бахархалт амжилтаа хуваалцан, сурагчдад ухаарал, урам зориг хайрласан А. Баттогтох танд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.