TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

Энэ удаагийн хүндэт зочид маань:

Мобиком Корпорацын хэрэглэгчийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа зохицуулалтын албаны захирал Д.Отгонбадам болон холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирлээ.

Зочин маань нийт сурагчдад зориулан цахим дээрэлхлээс сэргийлэх, ChatGPT болон хиймэл оюун ухааныг эерэг, бүтээмжтэй, ёс зүйтэйгээр ашиглах, AI-г мэргэжил сонголт, бүтээлч хэрэглээндээ зөвөөр чиглүүлэх зэрэг сонирхолтой, хэрэгцээтэй сэдвүүдийн хүрээнд урам зориг өгч, өргөн хүрээтэй ярилцлага өрнүүллээ.

Цаг зав гарган хүүхдүүдтэй маань нэгэн өдрийг дулаан яриатай дурсамж дүүрэн өнгөрүүлсэн хүндэт зочин танд талархал илэрхийлье. Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан 11*1 ангийн “Гэр бүлийн зөвлөл”-д нийт сурагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна.