БИД ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

1993 онд үүсгэн байгуулагдсан Shangri-La Group нь дэлхийн 80 гаруй хотод салбартай, зочид буудлын салбарт үйлчилгээний чанар, стандарт, тансаг орчныг хослуулснаараа алдартай юм.

Сурагчид тус байгууллагын бүтэц, нийтийн ба тусгай заал, танхим, зочдыг хүлээн авах өрөө, үйлчилгээний чанарын стандартууд, үйл ажиллагааны горим зэрэгтэй дэлгэрэнгүй танилцсан.

ТБС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Faisal Zi Jah-гийн санаачилгаар гуравдахь жилдээ хийгдэж буй тус дадлага аялалд Shangri-La Centre–ийн хамт олон сурагчдыг халуун дотноор хүлээн авч, танилцуулга, тусламж, мэдээлэл өгсөнд талархаж илэрхийлье.

Энэхүү дадлага нь сурагчдад бодит туршлага, мэргэжлийн урам зориг, ирээдүйн чиглэлээ тодорхойлох үнэт боломж болсон юм.