БАГШ НАРЫН БАЯР – “СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР”

Энэ өдөр уламжлал ёсоор сургуулийн 12-р ангийн сурагчид “Сурагчийн нэг өдөр” үйл ажиллагаанд оролцож, багш нарынхаа үүргийг бүтэн өдрийн турш гүйцэтгэж, тэдний мэргэжлийн үнэ цэнэ, хөдөлмөрийн онцлогийг өөрийн биеэр мэдэрлээ. Ингэснээр сурагчид маань багш мэргэжилд шингэсэн тэвчээр, хариуцлага, үнэнч сэтгэлийг илүү гүн ойлгосон юм.

Өнөөдрийн 12-р ангийн сурагч-багш нар:

Гүйцэтгэх захирал – А. Намуун

Сургалтын менежер – Б. Алтанбилэг

Олон улсын хөтөлбөрийн удирдагч – Б. Мөнхтулга

Нийгмийн ажилтан – Б. Ариунжаргал

Сэтгэл зүйч – Б. Болоржин

Англи хэл, science багш нар – Т. Ганзолбоо, Д. Дагвадорж, У. Эрхэм

Биологи, газарзүйн багш – Х. Вилмелм-Эрдэнэ

Соёл, спорт олон нийтийн ажилтан, – Э. Мэнд-Амар

Биеийн тамирын багш - Б. Гансүх

Химийн багш – П. Тэмүүлэн

Математикийн багш нар – Б. Чингүн, Б. Маргад

Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш нар – З. Энхмэнд, Б. Эрхүүнбилэг

Мэдээлэл технологийн багш – С. Тэлмэн

Дизайн, технологийн багш – Э. Эрдэнэ-Очир

Түүхийн багш – Ц. Баргажингоо

Физикийн багш – Э. Төрболд

Нийгэм судлалын багш – П. Төгс-Амгалан

Сургуулийн эмч – Г. Батбаяр

Хөгжмийн багш – М. Төгөлдөр

Хятад хэлний багш – Э. Тэргэл

Биологи, science ухааны багш – Н. Намуун

Бизнес судлал, аялал жуулчлалын багш – Д. Анхтуяа

Энэ удаагийн өдөрлөг 24 цаг үргэлжилснээрээ онцлог байлаа.

Хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтүүлдэг гэгээн хөдөлмөр, ухаарал хайрласан сэтгэлд тань үргэлж талархаж явдаг шүү. Сайн сурч, өндөр амжилт гаргаж та бүхнийхээ ачийг хариулах болно

Хүндэтгэсэн: ТБС сурагчид