Иймд гэр бүлийнхээ гишүүдийн төрсөн өдөрт бид ач холбогдол өгч тухайн сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн баяр жаргалаас нь хувцаалцдаг уламжлалтай. Тиймээс бид НАЙМ БОЛОН ЕСДҮГЭЭР сард төрсөн сурагч, багш, ажилтнуудынхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ.
Энэ өдрийг илүү дурсамж дүүрэн болгодог зүйл бол амтат аяган бялуу, хүслээ шивнэж лаагаа үлээх мөч, түүнчлэн анги хамт олны сэтгэлийн үгстэй ил захидал байдаг юм. Уламжлалт бэлгээ гардуулан сургуулийн хүн бүр дуу дуулж өгсөн баярт мөчөөс хуваалцаж байна.