Сурагчдын идэвхтэй оролцоо, анги хоорондын эерэг харилцаа, тэнцвэртэй өрсөлдөөнийг хангахын тулд нийт сурагчдыг нас, хүйс эн тэнцүү 4 тэнхимд (Hufflepuff, Gryffindor, Slytherin, Ravenclaw) хуваарилан бүтэн хичээлийн жилийн турш төрөл бүрийн үйл ажиллагаанд хамруулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын наадамд сурагчид спортын 12 төрлөөр өрсөлдөж, шилдэгүүд тодорсон юм.
Тэмцээн уралдаанд баг хамт олноо төлөөлөн өрсөлдсөн баг тамирчид, хөгжөөн дэмжсэн нийт сурагчид, тэмцээний шүүгч эрхэм багш нартаа талархал илэрхийлье!