Өдөрлөгийн онцлог нь өрсөлдөөн бус хамтрал, ойлголцолд уриалах явдал бөгөөд сургууль-сурагч-гэр бүлийг илүү ойртуулж, нэгнээ танин мэдэж ойлгох, зорилгоо нэгтгэн харилцан дэмжлэгтэй ажиллахад чиглэгдсэн. Энэ хүрээнд нөхцөл академик хичээлүүдийн агуулгыг хичээлээс гадуур хөгжүүлэх хөтөлбөртэй хослуулан өдөрлөгт шингээв.
Өдөрлөгийн үеэр:
Гурван талын эрх, үүрэг, хамтын ажиллагааны ач холбогдол
2025–2026 оны хичээлийн жилийн бүтэц, олон улсын хөтөлбөрийн шинэчлэл, онцлог
Анхаарах асуудлууд, санал хүсэлтийн уялдаа зэрэг чухал сэдвүүдийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Мөн энэ жил эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хөгжүүлэх хөтөлбөр, давтлагуудтай танилцаж, хамтдаа сонголтоо хийсэн нь арга хэмжээний шинэлэг бөгөөд үнэ цэнтэй хэсэг байлаа.
Сурагчид маань хайртай гэр бүлийн ХАМТАА шинэ мэдлэг эзэмшиж, асуудлыг ХАМТДАА шийдвэрлэж, ХАМТДАА тоглож, ярилцаж, ХАМТДАА инээлдэн хөгжилдөж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.
Бид бол ТБС-чүүд
Бид нэг зорилготой
Бид бол нэг ГЭР БҮЛ
Бид бие биедээ хайртай.
ХҮРЭЛЦЭН ИРСЭН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА.