Энэ удаагийн сонгуульд 10–12-р ангийн сурагчид 3 хүний бүрэлдэхүүнтэй баг болон нэр дэвшиж шинэ санаачилга, хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, өрсөлдсөний дүнд “11-р ангийн баг” олонхийн санал авч тэргүүлэн энэ хичээлийн жил мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхтэй боллоо. Бүрэлдэхүүн:
11*1 ангийн сурагч О. Оджаргал – СӨУЗ-ийн тэргүүн
11*1 ангийн сурагч Б. Эдмон – СӨУЗ-ийн дэд тэргүүн
11*1 ангийн сурагч Д. Ану– СӨУЗ-ийн нарийн бичиг
Мөн ангийн дарга нар гишүүнээр тус тус ажиллах билээ.
Шинээр сонгогдсон СӨУЗ-ийн баг бүрэлдэхүүнд сургуулийн удирдлага тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болсон тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
“СӨУЗ 2025-2026” багт сурагчдынхаа хамт олонд өндөр амжилт хүсье!
Илүү оролцож
Ихийг бүтээе!