Манай сургууль сурагчдын тэгш оролцоог эрхэмлэн, ахлах болон дунд ангийн сурагчдын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахын тулд 6–12-р ангийн бүх сурагчдыг нас, хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзан дөрвөн тэнхимд хуваан томоохон арга хэмжээнүүдэд оролцуулдаг онцлогтой.
Энэхүү тэнхимийн нэршлийг Кембриджийн хөтөлбөрийн өлгий нутаг болох Их Британийн алдарт “Харри Поттер” зохиол, киноноос сэдэвлэн авсан бөгөөд сурагчид жил бүр ахлагчдаа сонгодог уламжлалтай.
2025–2026 оны хичээлийн жилд төгсөх ангийн дараах сурагчид тэнхимийн ахлагчаар сонгогдлоо:
• Slytherin – Б. Алтанбилэг
• Ravenclaw – Э. Эрдэнэ-Очир
• Hufflepuff – Б. Эрхүүнбилэг
• Gryffindor – М. Төгөлдөр
Наадмын өмнөхөн сурагчид уран сэтгэмж, авьяас чадвараа сорьсон “Шидтэнгүүдийн оройн зоог”, ханын сонин чимэглэх уралдаан зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрсдийн тэнхимийн өнгө төрхийг илтгэн өрсөлдлөө.