ХАНДИВЫН БУУХИА ҮРГЭЛЖЛЭВ

Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис юм.

Тиймээс бид бага худалдан авч удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм.

Тэрэлж боардинг сургуулийн Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл /СӨУЗ/-өөс санаачлан тус сургуулийн төгсөгчид болон бусад сурагчдаас үлдсэн бомбер хүрмийн нэр, хаягийг засан сайжруулж Налайх дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хөөрхөн дүү нартаа хандивлалаа. Бид 2023 оны шинэ жилээр мөн тус төвд “Шидэт мод” хандивын аянд цугласан хувцас болон бусад хэрэгслийг бэлэглэж байсан билээ.

Нийгэмдээ үлгэрлэлтэй, нийтэд тустай, эх дэлхийдээ ээлтэй, соёлтой Монгол хүн болохын төлөө хамтдаа.

Хүндэтгэсэн: Ерөнхий боловсролын Тэрэлж боардинг сургуулийн СӨУЗ