ТӨРӨЛЖСӨН олимпиадын  амжилтын буухиаг үргэлжлүүлэв

Төрөлжсөн олимпиадын II даваа буюу дүүргийн шат амжилттай явагдаж өндөрлөлөө. 2024.03.30 өдөр зохион байгуулагдсан Монгол хэл, Үндэсний бичгийн олимпиадад сурагчид дараах амжилт гаргалаа. Үүнд:

Монгол хэлний хичээлээр 6-р ангийн сурагч Б.Сорхагтани 1-р байр

Монгол хэлний хичээлээр 6-р ангийн сурагч А.Болортунгалаг 4-р байр

Монгол хэлний хичээлээр 10-р ангийн сурагч Б.Болоржин 1-р байр

Монгол хэлний хичээлээр 10-р ангийн сурагч Д.Анхтуяа 5-р байр

Үндэсний бичгийн хичээлээр 6-р ангийн сурагч Ж.Болормөрөн 6-р байр тус тус эзэллээ.

Монгол хэл, Үндэсний бичгийн хичээлээр 1-9-р байр эзэлсэн сурагчид нийслэлийн олимпиадад оролцоно. Сурагчдадаа дахин баяр хүргэж олимпиадын III даваанд өндөр амжилт хүсье!