TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

Сурагчдад шинэ мэдээлэл, урам өгөх зорилготой “TBS talk-March"амжилттай боллоо. Б.Гэрэлтуяа багштай 11”1 ангийн гэр бүлийн зөвлөл энэхүү уулзалтыг хуваарь ёсоор зохион байгуулав .

Урилгаар хүндэт зочин:

МУУГЗ Ч.Хатанбаатар (Хадгаа цирк)

ДЭЛХИЙ дахинд хүлээн зөвшөөрөгдсөн,МОНГОЛ ЦИРКИЙН урлагийн сор болсон BRAVO CIRCUS-н жүжигчид хүрэлцэн ирсэн.

Циркийн урлаг бол биеийн хөдөлгөөн, хүч чадал, тэсвэр тэвчээрийн гайхамшиг бөгөөд урлаг-спорт-шоу хосолсон ОНЦГОЙ үзүүлбэрийн төрөл юм. Bravo Circus хамт олон жонглёр, цагаригаар наадагч хэмээх содон, сонирхолтой үзүүлбэр үзүүлж, анхан шатны туршилтыг сурагчдад зааж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн гайхам өдрийг бидэнд бэлэглэсэн билээ.

Өөрийн үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан зочиндоо болон уулзалтыг зохион байгуулсан 11*1 ангийн "Гэр бүлийн зөвлөл"-д талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!