TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

Уламжлал болгон сурагчдад шинэ мэдээлэл, урам өгөх зорилготой “TBS talk" зочны цаг хоёрдугаар сард хоёр удаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зохион байгуулагчаар Ц. Баярцэцэг багштай 8”1 ангийн гэр бүлийн зөвлөл ажиллалаа.

Өнөөдрийн хүндэт зочин илтгэгчээр:

МУ-ын Хөл бөмбөгийн шигшээ баг, FC Ulaanbaatar клубийн хамгаалан тоглогч Б.Амгаланбат

МУ-ын Сагсан бөмбөгийн шигшээ баг, 2023-2024 оны үндэсний дээд лигийн улирлын аварга Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Цацрал нар хүрэлцэн ирж суралцагчдад маань багийн спортоор хичээллэхэд гарах эрсдэл, багийн гишүүдтэйгээ хэрхэн ойлголцдог талаар болон мэргэжлийн тамирчин байхын давуу тал, спортоор хичээллэдэг хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг тэдэнд гардаг хүндрэл, саад бэрхшээл түүнийг хэрхэн даван туулдаг талаар халуун дотно яриа өрнүүлж, асуултад хариулан, эрч хүч дүүрэн ярилцлага боллоо.

Өөрийн үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан зочиддоо болон зохион байгуулсан ангийн "Гэр бүлийн зөвлөл"-д талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!