TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

Сар бүр уламжлал болон зохион байгуулагддаг “TBS talk" зочны цагийн хоёрдугаар сарын зохион байгуулагчаар БТА Ц.Цэрэндулам багштай 6”1 ангийн гэр бүлийн зөвлөл ажиллалаа.

Тус ангийн урилгаар Азийн гурав, Дэлхийн дөрвөн удаагийн бодибилдинг фитнесийн аварга, МУГТ З.Угалзцэцэг хүрэлцэн ирж хүүхдүүдэд маань үнэтэй зөвлөгөө өгч, асуултад нь хариулан, гарын үсэг зурж өгөх зэргээр урам хайрласан уулзалт байлаа.

Манай сургууль мэргэлжийн фитнес клубтэй ба өдөр бүр тогтмол хичээллэдэг тул дийлэнх сурагчид маань уг спортын талаар суурь мэдлэгтэй. Үүн дээр нэмээд нэрт тамирчин, багш дасгалжуулагчаас:

Эрүүл мэндээ чухалчлахын учир

Спортоор хичээллэхийн ач тус

Өөртөө итгэлтэй байж эрүүл БИ-г хэрхэн бүтээх

Эрүүл зөв хооллолт

Тууштай байдал нь хүнийг хэрхэн амжилтад хүргэдэг болох

Дасгалыг хэрхэн зөв хийх талаар мэдэж авлаа.

Өөрийн үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаж алтан цагаа зарцуулсан зочиндоо болон зохион байгуулсан 6”1 ангийн "Гэр бүлийн зөвлөл"-д талархал илэрхийлье!