TBS SPELLING BEE 2023

TBS SPELLING BEE 2023 АНГЛИ ХЭЛНИЙ ҮСЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Сурагчдын англи хэлний сонсох, унших чадварыг дээшлүүлэх, үгсийн санг баяжуулах, үгсийг зөв бичиж дуудаж сургах зорилготой TBS SPELLING BEE тэмцээн болж 2023-2024 оны хичээлийн жилийн аваргуудаа тодруулав. Энэ удаагийн тэмцээний онцлог нь Cambridge science хичээлийн хүрээнд ашиглагддаг үгсээр сангаа бүрдүүлсэн ба шинжлэх ухааны үг хэллэг ихээр агуулагдсанд оршино.

Тэмцээн дараах үе шаттай зохион байгуулагдав:

1. Нэгдүгээр шат буюу хагас шигшээ шат ангидаа зохион байгуулагдаж тухайн ангийн 30% сурагчдыг шалгаруулсан.

2. Хоёрдугаар шат буюу шигшээ шатанд 6-8, 9-12 дугаар анги гэсэн ангиллаар өрсөлдсөн билээ.

6-8 ангийн ангилалд:

1 байр 7-1 Ц. Ирмүүн

2 байр 8-1 А. Сүлд-Очир

3 байр 6-1 А. Энхлэн

9-12 ангийн ангилалд:

1 байр 11-1 Б. Мишээл

2 байр 12-1 З. Үйзэнмэргэн

3 байр 9-1 Ч. Даваасүрэн тус тус шалгарч сертификат, утасны цагаар шагнуулав.

Нийт тэмцээнд оролцсон сурагчид, хөгжөөн дэмжигч болон эрхэм шүүгч нартаа талархал илэрхийлье!