НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ "ИХ НҮҮДЭЛ” ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Налайх дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах "ИХ НҮҮДЭЛ" шатрын тэмцээн 2023.10.25-ний өдөр “Эрдмийн оргил” цогцолбор сургууль дээр зохион байгуулагдлаа.

Тэмцээний 1-р шатанд нийт 2800 сурагч оролцсоноос 2-р шатанд 168 сурагч шалгаран өрсөлдөв.

Тус тэмцээнд мэдээллийн технологийн багш Б.Бат-Эрдэнэ багшаар удирдуулсан Тэрэлж боардинг сургуулийн 6-12-р ангийн баг тамирчид тус дүүргийн 160-р бага сургуулийн 1-5-р ангийн баг тамирчид хамтран амжилттай оролцлоо.

Хувийн дүнгээр:

I-р байрт 7-1 Ц. Ирмүүн

II-р байрт 8-1 Э. Энхбуян

III-р байрт 6-1 А. Болортунгалаг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье