НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улс НҮБ-д нэгдэн орсны 62 жилийн ойг тохиолдуулан Тэрэлж Боардинг сургуулийн СӨУЗ “Улс үндэстний боловсрол, соёлын өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөг гурван үе шаттай боллоо. Үүнд:

НЭГ.Боловсрол, соёлын мэдээлэл солилцох өртөөчилсөн ажил

Ази, Америк, Австрали-Африк, Европ тивүүдийг сурагчид маань хариуцан авч, судалсан мэдээллээ бусадтайгаа хуваалцсан юм. Тодруулбал:

Австрали болон Африк тив - “Ravenclaw” тэнхимийн ахлагч 12*1 Б. Ханхүслэн

Ази тив - “Slytherin” тэнхимийн ахлагч 12*1 Ц.Мөнхбаяр

Америк тив - “Hufflepuff” тэнхимийн ахлагч 12*1 А.Билэгсайхан

Европ тив -“Gryffindor“ тэнхимийн ахлагч 12*1 А. Билгүүн нар төлөөлөн ажиллаж дунд ангийн сурагчдад тивүүдийн онцлог соёлын тухай мэдээллэх, ахлах ангийн сурагчдад тив тивийн шилдэг их сургуулиудын тухай танилцуулах өртөөг тус тус зохион байгуулав.

ХОЁР: НҮБ-ийн Ерөнхий ассамблей

Тус чуулганаар “Зүй зохисгүй хэрэглээ, буруу хэвшил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Тодруулбал:

Австрали болон Африк тивийг төлөөлж “Ravenclaw” тэнхимийн гишүүн 12*1 Ч.Лхагвасүрэн “Дасгал хөдөлгөөний ач тус”

Ази тивийг төлөөлж “Slytherin” тэнхимийн гишүүн 12*1 Ж.Нямдорж “Эрүүл хүнс”

Америк тивийг төлөөлж “Hufflepuff” тэнхимийн ахлагч 12*1 А.Билэгсайхан “Электрон тамхи, утаат тамхины хор хөнөөл”

Европ тивийг төлөөлж “Gryffindor“ тэнхимийн гишүүн 12*1 Б. Энхжаргал “Цахим хэрэглээ” сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавилаа.

ГУРАВ. Соёлын үдэшлэг

Өдөрлөгийн болон улс үндэстний соёлын үдэшлэг зохион байгуулагдлаа. Тив, улс, үндэстний өвөрмөц хит дуу бүжгүүдийг сонгон авсан нь үдэшлэгийн онцлог байв.

Энэхүү үйл ажиллагааг гардан зохион байгуулсан Б.Анар даргатай СӨУЗ-ийн гишүүд ба идэвхтэй оролцсон нийт сурагчид, дэмжин ажилласан багш нартаа талархал илэрхийлье!

Эрхэм сурагчид та бүхэн минь ирээдүйд эх орноо төлөөлсөн чадварлаг мэргэжилтнүүд болж жинхэнэ ассамблейд оролцохыг ерөөе!