TBS CUP- 2023” СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Спортоор дамжуулан сурагчдын хүмүүжил хандлагыг сайжруулах ба өрсөлдөх чадвар, ялалт ялагдлын үеийн сэтгэл зүйгээ зөв удирдах чадамжийг дэмжих үүднээс жил бүр зохион байгуулдаг “TBS CUP-2023” спортын бага наадам амжилттай болж өндөрлөлөө.

Сурагчдын оролцоо, анги хоорондын харилцаа болон тэнцвэртэй өрсөлдөөнийг хангах үүднээс нийт сурагчдыг нас, хүйсээр нь 4 тэнхимд (Hufflepuff, Gryffindor, Slytherin, Ravenclaw) тэнцүү хуваарилан бүтэн хичээлийн жилийн турш төрөл бүрийн үйл ажиллагаанд хамруулдаг билээ. Спортын тэмцээнүүдэд сурагчид дээрх хуваарилалтын дагуу спортын 9 төрөл, 2 нэмэлт тэмцээнээр өрсөлдөж ялагчид тодорлоо. Үүнд:

Волейбол:

• Gryffindor тэнхим

3х3 сагсан бөмбөг:

• Ахлах насны ангилалд Slytherin тэнхим

• Дунд насны ангилалд Gryffindor тэнхим

Буухиа гүйлт:

• Ахлах насны ангилалд Ravenclaw тэнхим

• Дунд насны ангилалд Gryffindor тэнхим

Олс таталт:

• Ахлах насны ангилалд Slytherin тэнхим

• Дунд насны ангилалд Ravenclaw тэнхим

Хөгжилтэй буухиа (дунд ангийнхан):

• Gryffindor тэнхим

Дуут жагсаалын үзлэг (ахлах анги) :

• Slytherin тэнхим

Шатар:

• Ахлах насны эрэгтэй ангилалд 12-р ангийн сурагч Ц.Мөнхбаяр (Slytherin тэнхим)

• Ахлах насны эмэгтэй ангилалд 12-р ангийн сурагч Э.Ариунцацрал (Gryffindor тэнхим)

• Дунд насны эрэгтэй ангилалд 8-р ангийн сурагч Ц.Ирмүүн (Hufflepuff тэнхим)

• Дунд насны эмэгтэй ангилалд 6-р ангийн сурагч Болортунгалаг (Gryffindor тэнхим)

Даам:

• Ахлах насны эрэгтэй ангилалд 12-р ангийн сурагч Ц.Мөнхбаяр (Slytherin тэнхим)

• Ахлах насны эмэгтэй ангилалд 10-р ангийн сурагч Анхтуяа (Ravenclaw тэнхим)

• Дунд насны эрэгтэй ангилалд 8-р ангийн сурагч Э.Энхбуян (Hufflepuff тэнхим)

• Дунд насны эмэгтэй ангилалд 8-р ангийн сурагч Болортуяа (Ravenclaw тэнхим)

Ширээний теннис:

• Ахлах насны эрэгтэй ангилалд 12-р ангийн сурагч Э.Золжаргал (Hufflepuff тэнхим)

• Ахлах насны эмэгтэй ангилалд 11-р ангийн сурагч Г.Энхмандал (Gryffindor тэнхим)

• Дунд насны эрэгтэй ангилалд 8-р ангийн сурагч А.Сүлд-Очир (Hufflepuff тэнхим)

• Дунд насны эмэгтэй ангилалд -р ангийн сурагч Э.Эгшиглэн (Ravenclaw тэнхим)

Дартс:

• Ахлах насны эрэгтэй ангилалд 10-р ангийн сурагч Т.Бамбар-Эрдэнэ (Slytherin тэнхим)

• Ахлах насны эмэгтэй ангилалд 11-р ангийн сурагч Х.Хэрлэн

(Hufflepuff тэнхим)

• Дунд насны эрэгтэй ангилалд 7-р ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ

(Slytherin тэнхим)

• Дунд насны эмэгтэй ангилалд 7-р ангийн сурагч О.Эгшиглэн (Ravenclaw тэнхим)

Богино зайн гүйлт:

• Ахлах насны эрэгтэй ангилалд 12-р ангийн сурагч А.Билэгсайхан (Hufflepuff тэнхим)

• Ахлах насны эмэгтэй ангилалд 10-р ангийн сурагч А.Намуун (Slytherin тэнхим)

• Дунд насны эрэгтэй ангилалд 7-р ангийн сурагч Ананд

(Ravenclaw тэнхим)

• Дунд насны эмэгтэй ангилалд -р ангийн сурагч Баялаг

(Ravenclaw тэнхим)

нар тус тус тэргүүн байрыг эзэллээ.

Нийлбэр дүнгээр Б.Ханхүслэн ахлагчтай RAVENCLAW тэнхим спортын шилдгийн шилдгээр шалгарч аваргын алтан цомыг хүртлээ. Нийт баг тамирчдад халуун баяр хүргэе!

Жич: Үйл явдлын дэлгэрэнгүйг reel part-1, reel part-2-оос хүлээн авч үзнэ үү.