Бид ЭРҮҮЛ, ЭРТЭЧ, ЭЕРЭГ МОНГОЛ хүүхэд байх талаар сурлаа

ТБС нь ангиудын гэр бүлийн зөвлөлтэй хамтран "Мэргэжил сурталчлах аян"-ыг 2022-2023 оны хичээлийн жилийн турш сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад хуваарь ёсоор Г.Өлзийбат багштай 9*2 ангийн Гэр бүлийн зөвлөл уулзалтыг зохион байгуулсан ба эрхэм хүндтэй зочидтой уулзаж ярилцах боломжийг бүрдүүллээ. Уригдсан зочид:

Эртэч Монгол хөтөлбөрийн санаачлагч Н.ЭНХБААТАР

Эртэч Монгол хөтөлбөрийн сургагч багш Б.ТӨМӨР-ОЧИР нар "ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЕ " сэдвийн хүрээнд хэрхэн ЭРҮҮЛ, ЭРТЭЧ, ЭЕРЭГ Монгол хүн болох талаар ойлголтыг сурагчдад өглөө.

Үнэ цэнтэй цаг хугацаагаа сурагчдад мэдлэг түгээх их үйлсэд зориулсан эрхэм зочдодоо болон тус өдөрлөгийг зохион байгуулсан 9*2 ангийн "Гэр бүлийн төлөөлөл"-д талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!