HONOR AWARDS- FEBRUARY

Хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулах, сурагчдыг идэвхжүүлэх зорилготой “HONOR AWARDS” батламж гардуулах ёслолыг энэ улирлаас эхлэн зохион байгуулж байна. Сурагч нь сургуулийн орчин дахь идэвх оролцоо, хичээл сурлагадаа мэрийлт гаргаж, дугуйлан клубуудээр өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах, соёлч боловсон байдал, хариуцлагаа ухамсарлах гэх мэт тал дээр өөрийн хэмжээнд ахиц гаргаж чадсан бол тухайн сарын HONOR AWARDS батламжийг авах боломжтой. Хичээл сурлагаас гадна хувь хүний хөгжилд гаргасан ахиц бүрийг сурагчийн амжилтад тооцож сар бүр мэргэжлийн багш нар болон сургуулийн захиргаа, алба хэсгийн ахлагчид тус бүр нэг сурагч сонгон батламж гардуулна.

Анхдугаар удаагийн батламжийн эздэд халуун баяр хүргэе!

Ирэх сарын хичээл зүтгэлийн үлгэрлэл болоорой хэмээн нийт сурагчдадаа хүсье!

Дэлхийн чиг хандлага хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 11-1 ангийн сурагч Д.Тэнүүн, багш Стефан Милковын хамт

Математикийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан сурагч К.Өрнүүн, багш Б.Гэрэлтуяагийн хамт

Мэдээллийн технологийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 7-1 ангийн сурагч Э.Энхбуян, багш Б.Хонгорзулын хамт

Химийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан, дүүргийн олимпиадад анги дэвшин өрсөлдөж буй 8-1 ангийн сурагч Ч.Даваасүрэн, багш Ц.Цэрэндуламын хамт

Математикийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 9-2 ангийн сурагч Г.Батбаяр, багш Г.Өлзийбатын хамт

Гэр бүл- анги-сургуультай харилцаа, хамтын ажиллагаа, нээлттэй байдлаар манлайлсан 9-2 ангийн сурагч З.Энхмэнд, гүйцэтгэх захирал С.Цэндсайханы хамт

Охидын давхрын манлайлал, зохион байгуулалтаар тэрүүлсэн 11-1 ангийн сурагч Б.Анар, сэтгэл зүйч Д.Халиуны хамт

Дотуур байрны зохион байгуулалт, эмх цэгцээр үлгэр жишээ 9-1 ангийн сурагч Б.Чогсүмжав, багш М.Ган-Эрдэнийн хамт

Эрүүл мэндийг эрхэмлэгч 11-1 ангийн сурагч Б.Баярцогт эмч Ш.Бадамсүрэнгийн хамт

Амьдрах орчноо цэвэр цэмцгэр байлгаж, эд хогшилд ариг гамтай ханддаг 10-1 ангийн сурагч Г.Энхмандал, нярав П.Отгонзулын хамт

Англи хэлний хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 8-1 ангийн сурагч О.Жаргалсайхан, багш Эдемар Доминисилын хамт

Хөгжмийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлж, богино хугацаанд ахицтай суралцаж буй 6-1 ангийн сурагч А.Соронзонболд, багш Б.Энэрэлийн хамт

Физикийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан, багшийн үнэнч туслагч-хамтрагч 10-1 ангийн сурагч Б.Баатарцогт, багш А.Мөнхсайханы хамт

Англи хэлний хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 7-1 ангийн сурагч М.Энхзаяа, багш Жожи Богигийн хамт

Дүрслэх урлагийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 6-1 ангийн сурагч Б.Хонгорзул, багш Г.Санждансрангийн хамт

Хоолны танхимд хамгийн соёлч боловсон үйлчлүүлдэг сурагчаар 8-1 ангийн сурагч А.Лхагвабаяр тодорч ахлах тогооч П.Мөнхдэлгэрээс батламжаа гардаж буй нь.

Англи хэл /IELTS/-ний хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 12-1 ангийн сурагч Ч.Ананд, багш Андрей Колтеагийн хамт

Анги хамт олноороо нэгдсэн зохион байгуулалттай, сургуулийн орчинд үлгэрлэл, хүндлэлтэй байдлыг үнэлж Кембриджийн хөтөлбөрийн удирчдагч Т.Саранчимэг 10-1 ангид батламж гардуулав.

Хичээлүүдэд жигд идэвх зүтгэл гаргаж буй ахицыг үнэлж 11-1 ангийн сурагч Б.Ханхүслэнд С.Удаанжаргал багш батламж гардуулж буй нь.

Оюуны чадамжийг хөгжүүлэх олон талт LTL хөтөлбөрт амжилттай суралцаж, богино хугацаанд амжилт гарган Кeymaster-н холбооны бугуйвчны эзэн болсон 8-1 ангийн сурагч Ө.Батмэнд, багш Д.Мөнхзаяагийн хамт

Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлд хичээл зүтгэлээрээ манлайлсан 9-1 ангийн сурагч Ч.Ганхүү, багш Д.Цацралтгэрэлийн хамт

Биологи, газар зүйн хичээлд хичээл зүтгэл гаргасан, газар хичээлээр дүүргийн олимпиадад сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон 9-2 ангийн сурагч Н.Болд-Эрдэнэ, багш Б.Болормаагийн хамт

Хэлний бэрхшээлийг давж Монгол хэл, үндэсний бичгийн хичээлд ахиц дэвшил гаргаж буй 7-1 ангийн сурагч Ё.Бэлгүтэй, багш Ц.Баярцэцэгийн хамт

Түүхийн хичээлд хичээл зүтгэлээр манлайлсан 6-1 ангийн сурагч Ш.Билгүүтэй, багш Б.Жавхлантөгсийн хамт