ТБС-ийн БАГ ТАМИРЧИД  “SPRING–2022” ОЮУНЫ СПОРТЫН УЛИРЛЫН ЧАНСАА АХИУЛАХ ЭЭЛЖИТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Оюун сэтгэхүй хөгжүүлэх 4 төрөлт чансаа ахиулах ээлжит тэмцээн 4-р сарын 30, 5-р сарын 1, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Оюуны спортоор хичээллэгч хүүхэд залуусаа идэвхжүүлэх, бие биенээсээ суралцах, бахархах боломжийг олгох, олон улсад өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг тодруулан гаргах зорилготой уг тэмцээнд Тэрэлж Боардинг Сургууль “Спорт өрөлт” болон “Рубик шоо”-ний төрөлд нийт 15 сурагч оролцсон юм.

СПОРТ ӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД:

Спорт өрөлтийн тэмцээнд Академийн хотын гэрээт салбарууд, “Язгуур” бага сургууль, “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Тэрэлж Боардинг” сургуулийг хамруулсан 4-30 насны нийт 168 тамирчин 6 насны ангилалд Спорт өрөлтийн Ганцаарчилсан, Хос, Багийн 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Уг тэмцээнд ТБС-н 9 тамирчин оролцож доорх амжилтыг үзүүлэв. Үүнд:  

ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ

15-18 нас

III байр О. Ирмүүнбилэг /12*1 анги/, 17.178 секунд

VI байр Г. Энхрэл /9*1 анги/, 23.911 секунд

12-14 нас

IV байр Б. Батбилэг /8*1 анги/, 17.943 секунд

X байр А. Намуун /8*2 анги/, 19.225 секунд

XII байр О. Оджаргал /7*1 анги/, 19.383 секунд

XVI байр Б. Энхтөгөлдөр /8*2 анги/, 19.742 секунд

XIX байр Б. Энхзул /8*2 анги/, 20.45 секунд

XX байр Б. Болоржин /8*2 анги/, 20.614 секунд

XXIII байр Б. Хүслэн /8*2 анги/, 24.106 секунд

ХОСЫН ТӨРӨЛ

14-өөс дээш нас

III байр- Б.Батбилэг, О.Ирмүүнбилэг  /11.866 секунд/

IV байр- Б.Энхзул, А.Намуун  /12.516 секунд/

VI байр- О.Оджаргал, Б.Энхтөгөлдөр  /15.151 секунд/

VII байр- Б.Болоржин, Г.Энхрэл  /15.23 секунд/

БАГИЙН ТӨРӨЛ

14-өөс дээш нас

III байр- О.Ирмүүнбилэг, Б.Батбилэг, Б.Энхзул, А.Намуун /19.51 секунд/

V байр- О.Оджаргал, Б.Энхтөгөлдөр, Б.Хүслэн, Б.Болоржин /22.726 секунд/

РУБИК ШООНЫ ТЭМЦЭЭНД:

Рубик шооны тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Улаанбаатар хотын гэрээт салбарууд, “Язгуур” бага сургууль, “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Тэрэлж Боардинг” сургуулийн нийт 192 тамирчин 3х3х3, 2х2х2, Pyraminx /гурвалжин/ шооны төрөлд 6-аас доош, 7-8, 9-11, 12-оос дээш гэсэн 4 насны ангилалд оюуны өрсөлдөөнийг өрнүүллээ. Тус тэмцээнд Тэрэлж Боардинг Сургуулиас 6 тамирчин оролцож дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

3х3х3 ШООНЫ ТӨРӨЛ

12-оос дээш насны ангилалд

IV байр Б.Тэргэл /8*2 анги/, 24.989 секунд

VI байр Э.Ананд /7*1 анги/, 25.851 секунд

VII байр Н.Болд-Эрдэнэ /8*2 анги/, 28.213 секунд

XIII байр Ч.Эрдэмтөгс /6*1 анги/, 43.160 секунд

XV байр Б.Энхмэнд /8*2 анги/, 47.289 секунд

XVI байр Б.Энххүлэг /8*2 анги/, 52.999 секунд

2х2х2 ШООНЫ ТӨРӨЛ

VI байр Э.Ананд / 7.544 секунд /

                VII байр Б.Тэргэл / 8.331 секунд /

                XI байр Н.Болд-Эрдэнэ / 10.682 секунд /

ГУРВАЛЖИН ШООНЫ ТӨРӨЛ

III байр Б.Тэргэл / 11.377 секунд /

VI байр Н.Болд-Эрдэнэ / 12.187 секунд /

XIII байр Э.Ананд / 16.344 секунд / байруудад тус тус шалгарчээ

Хичээл зүтгэл гарган бэлтгэл сургуулилт хийж, өөрсдийгөө хичээнгүйлэн хөгжүүлж байгаа нийт сурагчдадаа улам их амжилт хүсье!