Сагсан бөмбөгийн “TBS CUP-2022” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын “Тэрэлж боардинг” сургуулиас санаачлан Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд 3x3 сагсан бөмбөгийн “TBS CUP-2022” тэмцээнийг 2022.05.13-ны өдөр зохион байгууллаа.

Уг тэмцээнд Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119-р сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль, 109-р сургууль, Голомт цогцолбор сургууль, Политехник коллеж, Тэрэлж боардинг сургуулийн баг тамирчид оролцсон ба шүүгчээр улсын шүүгч Сагсан бөмбөгийн спортын мастер Э. Оргил ажиллав.

Тэмцээнд:

 Тэргүүн байр- Голомт цогцолбор сургууль

 Дэд байр- Ерөнхий боловсролын 119-р сургууль

 Гутгаар байр- Тэрэлж боардинг сургуулийн баг тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон ба Тэргүүн байрт шилжин явах “TBS cup” цомыг гардуулан өглөө.

Тэмцээнийг санаачлан амжилттай оролцсон Тэрэлж боардинг сургуулийн сурагч Г. Тэмүүлэн, Л. Золжаргал, У. Нацагдорж, А. Билэгсайхан нарт болон удирдан бэлтгэсэн багш Ц. Мөнх-Отгон, Ц. Төгөлдөр, М. Ган-Эрдэнэ нарт талархал илэрхийлье.

Мөн нөхөрсөг тэмцээний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж оролцсон нийт сургуулийн баг тамирчид, дасгалжуулагч багш нарт талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилт хүсье.