ТБС-ИЙН БАГ ТАМИРЧИД АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит "WINTER-2022" оюуны спортын чансаа ахиулах тэмцээн 2022.02.26-27-нд  4 төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Тэрэлж Боардинг сургууль нь спорт өрөлтийн тэмцээнд 5, рубик шооны тэмцээнд 3 нийт 8 тамирчинг бэлтгэн, анх удаа тэмцээнд  оролцуулав. Тэмцээний шооны төрөлд нийт 125 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчид дараах амжилт үзүүлэв. Үүнд:

3х3х3 төрөлд:

III байр -  Э.Ананд 33.818 сек /12-оос дээш нас/

IV байр -  Э.Тэргэл 35,358 сек /12-оос дээш нас/

 

2х2х2 төрөлд:

I байр – Э.Ананд 7.710 сек /12-оос дээш нас/

III байр – Н.Болд-Эрдэнэ 10.638 сек /12-оос дээш нас/

V байр – Э.Тэргэл 12.235 сек /12-оос дээш нас/

 

Спорт өрөлтийн тэмцээнд нийт 240 тамирчин өрсөлдсөнөөс:

XI байр - А.Намуун /12-14 нас/

XVIII байр - Б.Батбилэг  /12-14 нас/

XXXIII байр - Б.Энхзул /12-14 нас/

XXXVII байр - Б.Анар /12-14 нас/

VIII байр - О.Ирмүүнбилэг /15-18 нас/

Анхны тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан ТБС-ийн ой тогтоолтын багш Б.Батдаваад болон тамирчид, тэдний гэр бүлд сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаануудад улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!