card

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Ерөнхий мэдээлэл

ТЭРЭЛЖ БОАРДИНГ СУРГУУЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Еренхий боловсролын Тэрэлж боардинг сургуулийн элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

НЭГ. Элсэлт

  • 4-12-р ангид элсэлт авна.
  • Анги дүүргэлт 15-26 хүртэлх сурагч байна.
  • Элсэгч нь өмнөх сургуультай бичиг баримт болон төлбөр тооцоог дуусгасан байна.
  • Сургууль алслагдмал байршилтайгаас үүдэн эмнэлгийн тусламж үзүүлэхэд хугацаа шаардагдах тул элсэгч нь эрүүл мэндийн онцгой заалтгүй байна.

ХОЁР. Бүртгэл

  • 1-р шат: Цахимаар товч анкет бөглөх.
  • 2-р шат: Англи хэл, Математикийн түвшин тогтоох шалгалт өгөх /Хилийн чанадаас болон олон улсын хөтөлбөртэй сургуулиас элсэгчид байгалийн ухааны хичээлийн шалгалт нэмэлтээр өгч дүн дүйцүүлах/. 
  • 3-р шат: Зан төлөв, темперамент тодорхойлох тест өгөх.
  • 4-р шат: Түвшин тогтоох шалгалт ба зан төлөвийн сорилд тэнцсэн сурагч асран хамгаалагчийн хамт ганцаарчилсан ба хамтарсан уулзалт ярилцлага биечилж болон цахимаар хийнэ.
  • Дээрх сорилуудын дүн болон дараагийн шатанд тэнцсэн эсэх талаарх мэдээллийг шалгалт өгснөөс хойш 48 цагийн дотор бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утсаар мэдэгдэнэ.
  • Дөрвөн шатны дундаж үнэлгээгээр 70% ба түүнээс дээш үнэлгээ авсан сурагчид суралцах эрх нээгдэх ба гэрээ байгуулж баталгаажуулна.

ГУРАВ. Төлбөр

  • Жилийн төлбөр 29 000 000 (хорин есөн сая) төгрөг байна.
  • Дээрх дүнгээр урьдчилгаа төлбөр байршуулснаар суудал баталгаажиж “Сургууль-Сурагч-Эцэг эх”-ийн гуравласан гэрээ хийгдэнэ.
  • Заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол бүртгэлийг цуцалсанд тооцно.
  • Элсэгч суралцах шийдвэрээ өөрчилснөө бичгээр мэдэгдсэн тохиолдолд суудал баталгаажуулалтын төлбөрөөс 10% суутган буцаан олгоно. 
  • Орон нутгаас элсэгчид амралтын өдрүүдээр дотуур байранд үлдэх бол нийт төлбөр дээр 3 200 000 ( гурван сая хоёр зуун мянга ) төгрөг нэмж тушаана. Энэ тохиолдолд элсэгчид сар бүрийн сүүлийн 7 хоногт заавал гэртээ харьж амарна. (21/7) Гэрээнд хавсралтаар амралтын өдрийн дэг, бусад хариуцлагыг тусгасан хавсралт үйлдэнэ. 

     

Хөнгөлөлт

  • 2026 оны 06 сарын 10-ны дотор төлбөрийн 50%-ийг төлбөл өмнөх жилийн сургалтын төлбөр буюу 27 000 000 (хорин долоон сая) төгрөгөөр суралцана. 
  • 2026 оны 06 сарын 10-ны дотор төлбөрийн 30%-ийг төлбөл нийт төлбөрөөс  1 000 000 (нэг сая) төгрөг хөнгөлж 28 000 000 (хорин найман сая) болно. 
  • Нэг айлын хоёр хүүхэд (төрсөн ах дүүс) суралцвал хоёр дахь сурагчийн сургалтын төлбөрөөс 10% хөнгөлнө. 
  • Нэг айлын гурван хүүхэд (төрсөн ах дүүс) суралцвал гурав дахь сурагчийн сургалтын төлбөрөөс 20% хөнгөлнө.
  • Заасан хугацаанд бүртгүүлж суудлаа баталгаажуулаагүй бол хөнгөлөлтөд хамрагдахгүй. 

Төлбөрт багтсан зүйлс: 

  • Сургалт
  • Сурах бичиг
  • Дотуур байранд амьдрах зардал
  • Өдрийн гурван хоол, хөнгөн цай, цагаан идээ
  • Автобус тээвэр
  • Сонгон, дугуйлан, хөгжүүлэх хөтөлбөр

Төлбөрт багтаагүЙ зүйлс:

  • Хэрэв элсэгч олон улсын шалгалт /Cambridge Check point, IGCSE, AS, A Level, IELTS, SAT, HSK  г.м/-ыг өгөх тохиолдолд төлбөрийг тухайн жилийн валютын ханшаар олон улсын шалгалтын төвд тушаана.
  • CIALFO олон улсын платформын бүртгэл (ахлах анги)
  • Сургуулийн дүрэмт хувцасны иж бүрдэл 450 000 (дөрвөн зуун тавин мянга ) төгрөг байна.

ДӨРӨВ. Бүрдүүлэх материал

Шалгаруулалтад тэнцэж, урьдчилгаа төлбөрөө төлсөн сурагчдад эрүүл мэндийн хуудас, бэлтгэх зүйлсийн жагсаалт, шаардагдах бичиг баримтын нэрс /эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт/-ийг цахимаар илгээх бөгөөд зааврын дагуу бүрдүүлж сургуульд ирэхдээ хавтаслан авчирч ангийн багшид хураалгана.

  • Бичиг баримт дутуу тохиолдолд сурагчийг хүлээн авахгүй.
  • Гадаад улсад сурч байсан болон Монгол дахь Олон Улсын сургуулиас шилжин суралцагсад / ASU, BSU, ISU, MOXC г.м/ нь зохих байгууллагад хандан сурч байсан сургуулийнхаа дүн, үнэлгээг Монгол Улсын боловсролын үнэлгээ рүү шилжүүлж, тухайн ангид элсэн суралцах зөвшөөрлийг албан бичгээр авчирна.

ТАВ. Нэмэлт элсэлт

  • Хичээлийн жилийн дундаас элсэн орж буй сурагч сурч байсан ангиа үргэлжлүүлэн суралцана.
  • Хичээлийн жил эхэлсний дараа буюу тухайн оны 9-12 дугаар саруудад шилжин ирсэн сурагчид бүтэн жилээр тооцон сургалтын төлбөрийг төлнө. Хичээлийн жилийн 2-р улирлаас шилжин ирсэн суралцагчийн хувьд элссэн хугацаанаас үл хамааран хагас жилийн сургалтын төлбөрийг 100% төлнө.

 

 

Холбоо барих утас: 86791111, 86621111 /Монгол хэлээр/, 86671111 /Англи хэлээр/

Веб сайт: www.tbs.edu.mn

И-мэйл хаяг: [email protected]