card

Манай сургалтын хөтөлбөр нь үндэсний хөтөлбөрт түшиглэхээс гадна нэмэлтээр сурагчдын сурах сэдлийг төрүүлж нийгмийн амьдралд бэлтгэх зорилгод түшиглэсэн чанарын баталгаажуулалтыг бүрэн хангасан Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Кембриджийн хөтөлбөр нь өргөн хүрээний өндөр төвшний боловсролыг суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагын цогц чадамжид тулгуурлан суралцагчдад олгон төгсөгчдийг Дэлхийн их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалтгүй орох боломжийг нээж өгдгөөрөө онцлогтой. 

Кембриджийн хөтөлбөр

КЕМБРИДЖ БАГА ДУНД

  • Cambridge Lower Secondary 11 - 14 нас

КЕМБРИДЖ ДУНД

  • Cambridge Upper Secondary 14 -16 нас

КЕМБРИДЖ АХЛАХ

  • Cambridge Advanced 16 – 19 нас

Кембриджийн хөтөлбөр нь дэлхий нийтийн стандарт сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах зорилготой, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэх элсэгчдийг бэлтгэх сургалтын шаталсан тогтолцоо юм.  Тус хөтөлбөр нь суралцагчийг НЭГ шатнаас нөгөө шат уруу шилжих боломж нөөцөөр хангадаг. Үүний үр дүнд суралцагчдад системтэй мэдлэг бий болж төгссөний дараа хүссэн их, дээд сургуульдаа Элсэлтийн болон хэлний шалгалтгүйгээр элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоог бий болдгоороо онцлогтой.

Дэлгэрэнгүй