Кембриджийн хөтөлбөр
Кембриджийн хөтөлбөр нь дэлхий нийтийн стандарт сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах зорилготой, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэх элсэгчдийг бэлтгэх сургалтын шаталсан тогтолцоо юм.
Тус хөтөлбөр нь суралцагчийг НЭГ шатнаас нөгөө шат уруу шилжих боломж нөөцөөр хангадаг. Үүний үр дүнд суралцагчдад системтэй мэдлэг бий болж төгссөний дараа хүссэн их, дээд сургуульдаа Элсэлтийн болон хэлний шалгалтгүйгээр элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоог бий болдгоороо онцлогтой.