card

4 шөнө, 5 өдөр байгалийн цэвэр агаарт

4 шөнө, 5 өдөр байгалийн цэвэр агаарт

Монголын анхны эко кампустай боардинг сургууль

Монголын анхны эко кампустай боардинг сургууль

Кембриджийн хөтөлбөрийг хэрэглжүүлнэ

Кембриджийн хөтөлбөрийг хэрэглжүүлнэ

“Тэрэлж Боардинг” сургууль нь Рояаль академийн дэргэд үүсгэн байгуулагдсан Монголын анхны эко кампусын орчинд сургалтаа зохион байгуулах боардинг сургууль юм. Рояаль Академи нь хурдацтай хөгжиж буй Монголын нийгэмд чанартай боловсролыг англи хэл дээр эзэмшүүлэхээр 2010 онд үүсгэн байгуулагдсан Их Британид магадлан итгэмжлэгдсэн академи бөгөөд Рояаль академийн дэргэд дээд сургууль, консалтинг төв, инновацийн төв, сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж байна.

2018 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж Кембриджийн хөтөлбөрийн дагуу, байгалийн цэвэр агаарт суралцах орчныг бүрэн хангасан эко кампуст сургалтын үйл ажиллагааг явуулах “Тэрэлж Боардинг" олон улсын сургууль нь элсэлтээ авч эхлээд байна. 11 наснаас буюу дунд сургуулийн 6-р ангиас 12-р ангиуддаа сурагчдыг бүртгэж авах ба долоо хоног бүрийн Даваа гарагт сургуулийн автобусаар сургуульдаа очин Баасан гараг бүрийн орой автобусаар хүргүүлэн ирэх юм.

Таны хүүхэд эрүүл аюулгүй орчинд, үе тэнгийнхний хамт суралцсанаар зусланд амрангаа суралцаж бие дааж амьдрах чадварыг сурч амьдрах ухааны сургалт, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлангуудад хамрагдан шинэ үеийн шилдэг мэргэжилтэн болон бэлтгэгдэнэ.

Баг бүрэлдэхүүний танилцуулга

Баг бүрэлдэхүүний танилцуулга